Рояаль Олон Улсын Их Сургууль нь ISO 21001:2018 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартын үр нөлөөг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор байгууллагын бодлого, зорилго, зорилтууд, дотоод аудит, өгөгдөлд суурилсан шинжилгээ, засаж залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ, удирдлагын хяналтын тогтолцоог үр ашигтай хэрэгжүүлж ажиллана.
Байнгын сайжруулалтын үйл ажиллагаа нь Их сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, чанарын бодлого, байгууллагын зорилго, зорилт болон боловсролын үйлчилгээ хүртэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд тулгуурлан хэрэгжих бөгөөд байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг тогтмол дээшлүүлэхэд чиглэнэ.
Их сургууль нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, дотоод аудитын үр дүн, сургалт болон үйлчилгээний үйл явцын гүйцэтгэл, чанарын шаардлага хангаагүй тохиолдол, эрсдэлийн үнэлгээ зэрэг мэдээлэлд үндэслэн сайжруулах боломжуудыг тогтмол тодорхойлж, гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд болон тогтоосон шалгуур үзүүлэлтүүдтэй харьцуулан үнэлгээ хийж ажиллана.
Сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилт, засаж залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, стратегийн түвшний зорилтуудын хэрэгжилтийг удирдлагын хяналтын хурлаар тогтмол хэлэлцэж, үнэлэн дүгнэнэ.
Рояаль Олон Улсын Их Сургуулийн нийт багш, ажилтан нь боловсролын менежментийн тогтолцооны шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үл тохирол үүсэх боломжтой шалтгаан, нөхцөл, эрсдэлийн эх үүсвэрийг урьдчилан тодорхойлж, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
Сайжруулах үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- Болзошгүй үл тохирол болон түүний үндсэн шалтгааныг тодорхойлох;
- Шаардлагатай засаж залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;
- Хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг бүртгэж баталгаажуулах;
- Хэрэгжилтийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, цаашид сайжруулах боломжийг тодорхойлох.
Боловсролын үйл ажиллагаанд илэрсэн үл тохирол, засаж залруулах болон сайжруулах ажиллагаатай холбоотой бүх баримт, бүртгэлийг Их сургуулийн “Баримт бичиг, бүртгэлийн журам”-ын дагуу хөтөлж, хадгалан хамгаална.



