Рояаль Олон Улсын Их Сургууль нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Их Британийн үндэсний магадлан итгэмжлэх зөвлөл /BAC/, Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлөөр тус тус магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж буй их сургууль юм. Мөн Рояаль Олон Улсын Их Сургууль нь Их Британийн UK Certivia Limited байгууллагаас Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэгч их сургууль юм.
Рояаль ОУИС-ийн алсын хараа
Нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал дээр суурилж,
Дэлхийн шилдэг боловсролын охь дээжтэй сүлэлдүүлэн,
Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож,
Монгол хүнээ ертөнцийн дэвжээнд гаргана.
Рояаль ОУИС-ийн эрхэм зорилго
Төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч, дээд боловсролын сургалт эрхлэх, судалгаа, консалтингийн олон улсын төв байна.
Рояаль ОУИС-ийн үнэт зүйл
- Харилцагчийн сэтгэл ханамж
- Үйлчилгээний чанар
- Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
- Шилдэг, шинэлэг сургалт
- Боловсролын салбарын манлайлал
- Нийгмийн хариуцлага
PASSION зарчим
Рояаль ОУИС-ийн оюутан, суралцагчид “PASSION” зарчмыг мөрдлөг болгон суралцана.
- Professionalism — Сурах чиглэлээ эрхэм болгож амьдралынхаа туршид баримтлах оюуны их өвийг хуримтлуулах
- Ambition — Хүсэл мөрөөдөлдөө хүрэх өөдрөг тэнүүн бодолтой, санаа зорилготой, эерэг амбицтай байх
- Sincerity — Аливаад чин сэтгэлээсээ хандахыг эрхэм болгох
- Strength — Өөрийн бусдаас ялгарах давуу тал, мөн чанараа ойлгох
- Innovation — Шинэчлэлт өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл, инновацтай байх
- Optimism — Ухарч буцаж шантралгүй өөдрөг, гэгээлэг үзэл бодолтой байх
- Nobility — Аливаа зүйлд үл бууж өгч, эхэлснээ үл дуусгахаас татгалзаж байх
ISO 21001:2018 хэрэгжилт
Рояаль ОУИС 2024 оноос эхлэн боловсролын байгууллагын удирдлагын системийг ISO 21001:2018 олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж, боловсролын байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь олон талын давуу ач холбогдолтой болохыг тогтоосон. Үүнд:
- Их сургуулийн үйл ажиллагааг алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтуудад хүрэхэд илүү оновчтой чиглүүлэх;
- Их сургуулийн нэр хүнд, олон нийтийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх;
- Нийгмийн бүх бүлэгт хүртээмжтэй, чанартай боловсрол олгохын тулд байгууллагын өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх;
- Байгууллагын үр ашиг, бүтээмж, үр дүнтэй байдлыг илэрхийлж, сайжруулахад чиглэх;
- Оролцогч болон сонирхогч талуудын хамтын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх;
- Байгууллагын үйл ажиллагаа, сургалтын үйл явцыг тасралтгүй сайжруулах замаар чанарт суурилсан соёлыг төлөвшүүлэх;
- Суралцагчдын хэрэгцээ, нөхцөлд тохирсон уян хатан, хэрэгцээнд нийцсэн сургалтыг зохион байгуулах;
- Олон улсын, үндэсний болон бусад стандарт, шаардлагад нийцэх, байгууллагын эрсдэл ба боломжид чиглэсэн зохих арга хэмжээ хэрэгжүүлж, чанарын менежментийн шаардлага хангах болно.


